ХЯТАД ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨМЖ
- Telmuun
- Feb 2, 2018
- 2 min read
Updated: Apr 3, 2019
Монгол Улсад албан бус судалгаагаар ойролцоогоор 30000 гаруй хүн ам хятад хэл суралцдаг гэсэн мэдээлэл байдаг байна. Олон Улсын судалгаагаар өнөө үед 30 сая гаруй дэлхийн иргэд хятад хэл суралцдаг гэсэн тоо баримт байдаг байна.
Өнөөдөр Хятад улс дэлхийд эдийн засаг, соёл, үйлдвэрлэл, технологи тэр ч байтугай сошиал медиа, интернет сүлжээнд хүртэл маш том байр суурь эзэлдэг. Хятадын Таобао, Алибаба гэх интернет дэлгүүр өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн маш том байгуулага.
Орчин үед Хятад Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч болоод байгаа. Үүний сацуу дэлхийн хүмүүс тэр чигээрээ Хятад улсыг зорихоор болжээ. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Хятад хэлтэй хүн өнөөдөр дан ганц Монголд биш Дэлхийд үнэлэгдэх болжээ.
Тэгвэл Дэлхийд үнэлэгдэх Хятад хэл суралцагч таньд зориулж Хятад хэл сурах зөвлөмжүүдээс бэлтгэн хүргэе
ХЯТАД ХЭЛ СУРАХ ЗӨВЛӨМЖ
1. СУУЖ СУРАХ
Хятад хэл сайн сурахын тулд хамгийн түрүүнд сууж сурах хэрэгтэй. Хятад хэлний суурь хятад хэлийг төгс сурахад хамгийн чухал үүрэгтэй гол хүчин зүйл юм.
Сууж сурсанаар та бичиж бодож эргэцүүлж цаашлаад тэвчээртэй байх тал дээр суралцах болно.
Хэрвээ Хятад хэл суралцагч та Хятад хэлийг төгс сурах зорилготой бол яг одооноос эхлэх хятад хэлнийхээ сурах бичиг дэвтэр цаасаа аван хуулан бичиг хийж сууж сурах хэрэгтэй.
2. ҮГ, ХАНЗ ЦЭЭЖЛЭХ
Ханз цээжлэх хамгийн зөв арга бол бичих бас дахин бичих.
3. ОЛОН АНГИТ КИНО
Олон ангит кинон дээр нэг утга маш олон байдлаар давтагдан илэрхийлэгдэж, олон удаа хэрэглэгддэг. Олон ангит кино үзсэнээр та сурсан ханзаа улам бүр бататгаж, сураагүй үг ханзаа ч давхар тогтоож, толь бичигнээс шалгаж, тэмдэглэн авч цээжлэх боломжтой.
Ханз цээжлэхээс гадна Олон ангит Хятад кино үзсэнээр таны сонсгол сайжирч, үгний баялаг ихэсч, ярианы хятад хэлний хөг дуудлага цэвэрхэн болж өөрчлөгдөх ба Хятад соёл уламжлал хэв маяг хөгжилд суралцах маш олон давуу талтай
Хятадаар сэтгэх
Манай Хятад багш үргэлж хэрвээ чи хэлэх гэж буй санаагаа эх хэлээрээ бодохгүйгээр зөв гаргаж чадсан үедээ өөрийгөө БИ ХЯТАД ХЭЛТЭЙ ХҮН гэж бодож болно гэж үргэлж хэлдэг байсан. Хятадаар сэтгэх нь хятад хэлийг сурахад маш чухал хүчин зүйл боловч энэ чадвар нь анхан болон дунд шатны хятад хэл суралцагчидад ач холбогдол багатай зүйл юм.
Хятад хэл 10 жил маш сайн сурсан хүн хүртэл өөрийгөө төгс хятад хэлтэй эсэхдээ эргэлздэг.
Хятад хэл анхлан суралцаж байгаа оюутан залууст зөвлөхөд хэлийг дэс дараатай зөв сурах нь маш чухал.
Хятад хэлэнд цаг гарга
Хятад хэлийг сурч байгаа хүн өдөр бүр дор хаяж хятад хэл суралцахад 4 цаг зарцуулах хэрэгтэй. Маш их ажил хичээлийн хажуугаар хятад хэл сурна гэдэг бол бүтэшгүй зүйл. Орчинд нь хэл сурах чухал боловч орчиноо сонгох нь маш чухал. Хятад улсад маш олон Их Дээд Сургууль, Боловсролын төвүүдээс амьдрах суралцах орчиноо зөв сонгох нь хамгийн чухал.
Өөрийгөө илэрхийлж үгээр үг орлуулж сурах хэрэгтэй
Аливаа санаагаа өөрийн мэдэх үгээр тайлбарлаж чаддаг хүн амжилтанд хүрнэ. Хэрвээ та дэрний уут, хөнжлийн даавуу гэх зэрэг хятад үгийг мэдэхгүй бол дэрний, хөнжлийн хувцас гэх зэргээр хошин шогийн мэдрэмжээ ашиглан ойлгуулж болох юм.
Гэвч нэг анхаарах зүйл бол Хятад хүн аливаа утга санааг маш товчхон хэрэглэх дуртай байдаг учир таны санааг ойлгох гээд сонсоод тайван хүлээнэ гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй.

Comentários