top of page

LOADING TALK HIT Н.НОМИН

  • Writer: Telmuun
    Telmuun
  • Apr 3, 2019
  • 4 min read

Updated: Apr 23, 2019


Сайн байцгаана уу ? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

    LOADING - ийг санаачлах болсон гол зорилго бол Оюутан залуучуудын дунд мэдлэгээ хуваалцах тавцан болох, хамт олноосоо суралцаж хөгжих,  доод үеийнхэндээ үлгэр дуурайлал болох юм.


    Энэ удаагийн дугаараар Харбины Технелогийн Их Сургуулийн шилдэг оюутан Н.Номинг оролцууллаа. Түүний гаргасан амжилт багагүй бөгөөд үеийнзалуучууд бидэндээ үлгэр дуурайлал болсон залуу үеийн төлөөлөл юм.





Миний саналыг хүлээн авсанд маш их баярлалаа?

Надад бас маш гоёсонирхолтой санагдсан, анх удаа ийм зүйл эхлүүлж байгаа нь.


Миний мэдэх Хятадад сурч байгаа Монгол оюутнуудаас хамгийн залуу докторант, хятад хэлдээ төгс гэж хэлж болохоор хэдэн хүмүүсийн нэг, саяхан шинэ ээж болсон. Энэ бүгдийг хэрхэн зохицуулдаг талаар, энэ олон ажлын хажуугаар олон нийгмийн идэвхээ алдалгүйгээр хэрхэн Баклавр, Магистр, Доктор, Гэр бүл гээд балансийг нь яаж тааруулаад байна вэ?

Миний бодлоор бүх зүйлийг нэг нэгэнгүйгээр төлөвлөөд байсан зүйл байгаагүй. Мастераа төгсөх жил цаашаа сурах эсвэл ажил хийхүү гэх мэт олон зүйлүүд гарч ирсэн, цаашдаа докторт сурвал ажил карьерт хэрэгтэй гэж бодсон, Эмэгтэй хүний хувьд нэг карьер завсардуул нэг хэсэгтээ завсарддаг учраас өөрийгөө хөгжүүлээд явж байх хэрэгтэй гэдэг үүднээс тэглээ ч залуу байна сурахад хэзээ ч оройтохгүй. Тухайн үед найз залуутай мөн мастераа төгсөх жил жирэмсэн тэр оны 9 сард доктортоо суралцах болж байсан. Аз таарч докторын хичээл тухайн төгсөх жилдээ л багтааж хичээлүүдээ судлачихсан байхад болдог заавал цаг хугацаанд баригдалгүйгээр баклавртай адил цаанаасаа хичээл хувиарладаггүй учраас эхний жилдээ давхар биетэй бас нөхөртэйгөө аль болох хамт баймаар байсан болохоор ямарч хичээл сонгоогүй.  Ер нь бүх зүйлийн тохиргоо нь бүрдээд зөв үе ирэхээрээ аливаа зүйл маш хурдан бий болдог юм байна лээ.




Миний мэдэхээр хятадад арван жил болсон. Хятад хэлийг хэрхэн сайн сурсан талаар мөн сууриа анх яаж тавьсан, хэл сурахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн тухай ?

Яаг 10 жил болж байна. Хятад хэл сурахад суурь маш чухал, англи хэлийг бие даагаад үзэж болдог бол хятад хэл маань арай ялгаатай бөгөөд сууриа зөв тавих болон орчинд нь сурах хамгийн чухал байдаг. Орчинд нь сууриа тавингаа чихээ ч нээгээд, бичгээч сайжруулаад хажуугаар яриагаа сайжруулаад явбал илүү үр дүнтэй хурдан сурах болов уу  гэж боддог. Миний хувьд орчин хамгийн их нөлөөлсөн, зөвхөн ханз цээжлээд л байх биш яриа дүрэм ханз гээд бүх зүйлээ хослуулаад хөгжүүлээд явах хамгийн чухал санагдсан. Нэг ханз цээжлэх биш тэр ханзаа өгүүлбэрт оруулаад цээжлэх хэрэгтэй. Би ханзыг дэвтэр дээр бичихээс илүү агаар дээр бичиж цээжлэх их дуртай, мөн гадуур явахдаа аль болох харсан үзсэнээ тогтоох гэж оролддог байсан. Мөн шанхай хотод сурдаг байхдаа хэдийгээр миний хятад хэл сайн биш байсан ч өөрийгөө чадахгүй дээ гэж голохгуйгаар орчуулaганд маш их явдаг байлаа.


Хятадад энэ олон жил байхдаа олон газраар явж үзсэн байх, тэр дундаас хамгийн их дурсамжтай үлдсэн хамгийн таалагдсан хот тань аль хот вэ?

Хүмүүс намайг хятадад олон жил байсан гэхээр маш олон газраар явж аялаж үзсэн байх гэж боддог боловч үнэндээ тийм биш. Миний хувьд баклаврт сургуулийн тэтгэлэгээр сурдаг байсан тул санхүүгээ эцэг эхээсээ авдаг болохоор аль болох эцэг эхдээ дарамт болохгүйг хичээж өөрийгөө чадахаараа болгоод тухайн үед олдсон цагийн ажил зурагчны туслах, кафед зөөгч, үзэсгэлэн экспод орчуулагч гээд маш олон цагийн ажил хийдэг байсан. Аялахад мэдээж тодорхой хэмжээний  их зардал гардаг болохоор хараахан тийм боломж байгаагүй. Гэхдээ Хятадын томоохон хот болох Бээжин Шанхай Гуанжоу хотуудаар очиж үзсэн бас Харбин.




Очиж үзсэн хотуудаас нь хамгийн таалагдсан хотоо тэр дундаас нэрлэвэл?

Дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг Шанхай хот маань тэгэж санагддаг.


Таны хувьд харбин хот хэр үр өгөөжтэй газар болсон вэ?

Харбин их гоё хот. Харбин хотод би өөрийгөө илүү нээж олж авсан байдаг. Энэ жил 4 дахь жилдээ сурч байна. Миний олон мартагдашгүй зүйлүүдийг надад өгсөн, миний сургуультай ч холбоотой, цаашдын карьер ажил амьдрал маань хүртэл холбогдсон байдаг. Харбинруугаа буцна гэхээр л одоо их догдолдог.


Сургуулийнхаа оффисд ажиллаж байсан уу ?

Гадаад оюутны холбоонд байдаг байсан.


Хятад хүмүүстэй хамт ажиллахад цаг баримтлахаас авхуулаад сурах зүйл маш их байдаг. Эдгээрээс сурсан бас авууштай  зан чанар юу вэ?

Хятад хүмүүс харьцангуй хэлсэндээ байдаг, цаг маш сайн баримталдаг, олон хувираад байдаггүй. Ажил амьдралаа сайн ялгадаг хүмүүс байдаг.


Айлын том, доороо нэг дүүтэй,  том эгч байх хэр хариуцлагатай байдаг вэ?

Хариуцлага бол байгаа. Миний хувьд үлгэр дуурайлал болохыг хичээдэг. Манай дүү төгөлдөр хуурч. Маш олон олон улсын тэмцээнд орж шагнал авж байсан. Саяхан Италь, Чехд болсон тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, удахгүй Казакстанд болох тэмцээнд орох гэж байгаа гээд надаас ч мундаг охин бий.


Хятад хэл дээр уран зохиолын ном орчуулах, сурах бичиг бичих бодол байдаг уу?

Тийм бодол бий. Одоо бол маш олон хүмүүс хятад хэлний сурах бичиг гаргаж байна. Гэхдээ хүүхдийн сонирхолтой ном байж болох юм. Анзаарч харахад номны орчуулга монгол сэтгэлгээгээр илүү орчуулсан байдаг , тэрийг арай өөрөөр хийх хэрэгтэй юм шиг байдаг.




Хамгийн сүүлд уншсан ном, эсвэл одоо санаж байгаагаар хамгийн сэтгэлд тод үлдсэн номоо хуваалцвал ?

Сүүлийн хэдэн жил завгүй хичээлийн холбогдолтоогоос өөр төрлийн ном уншаагүй юм байна. Сүүлд гарсан Мишель Обамагын Миний түүх номыг маш их уншмаар санагдаж байгаа.



Бид нарын үеийн залуучууд хятадад оюутан байх хугацаандаа таны бодлоор яаг юуг сураад явах ёстой  бэ ?

Наад захын хятад улсын соёл, түүх, ёс заншил, нийгмийн чиг хандлага. Хоёрт Хятад хэлний сууриа маш сайн тавих. Гуравт Хятад хүнтэй харьцаж сурах гээд орно доо. Одоо хэрэг болох зүйл биш юм шиг санагдах боловч хэдэн жилийн дараа хэрэглэгдэх зүйлс юм.


Монгол оюутнууд бусад орны оюутнуудтай харьцуулахад давуу болон сул тал юу вэ?

Монголчууд ухаантай.  Бусад орны оюутнуудтай харьцуулахад маш хурдан сурдаг боловч дандаа цагыг нь тулгадаг.


Өдөр тутмынхаа чөлөөт цаг, амжуулах ажил, хичээл болон арын албаны ажлаа хэрхэн хувиарладаг вэ?

Цаг төлөвлөлт маш чухал, хийх ёстой зүйлээ хийгээд найзуудтай have fun байх цагыг гаргах хэрэгтэй. Хэдийгээр хамт байх гоё ч гэсэн тус тусынхаа ажлыг алдахгүйгээр биеэ дааж явах чухал.


LOADINGTALK таны бодлоор ямархуу санагдаж байна ?

Надад маш гоё санагдсан. Одоо ихэнхи хүмүүс утсаараа бүх зүйлийг хийдэг болсон байна. Амьд харилцаа алдагдаж байгаа болохоор хэдэн миниутын турш ч гэсэн утасаа оролдохгуйгээр амьд харилцаа үүсгээд ярилцах надад маш гоё байлаа. Хүн бүрийн дотор байгаа өөр хэн нэгнийг бусдад гаргаж ирэх нь маш таалагдлаа.


Маш их баярлалаа, Таны хувьд дараачийн урих зочинг хэн байгаасаа гэж хүсэж байна вэ?

Мм, Манай сургуулийн Булгамаа эгч.


Санал хүлээн аваад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа.



 
 
 

Comments


  • Facebook - White Circle
  • Pinterest - White Circle
  • Instagram - White Circle

© 2018 by Energo LLC.

bottom of page